Хүүхэд тань өдөрт харах хүнгүй байгаа юм биш биз?

Хүүхдийн өдөр өнжүүлэх, чөлөөт цаг, сургалтын төвд урьж байна.

Найз нөхөдтэйгөө өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Шинэ найзуудтай болно.

Тохилог орчин

Танилцуулга

Манай төвд хүүхэд тань тоглонгоо, алжаалаа тайлан, зугаатай байдлаар олон зүйлд суралцаж, гэрийн даалгавраа хийж, шинэ найз хамт олон дунд зөв боловсон чөлөөт цагаа өнгөрүүлж, гэртээ байгаа юм шиг мэдрэмж авах бөгөөд ингэснээр та хүүхэддээ санаа зовохгүйгээр ажлаа тайван хийх нөхцлөөр хангагдах болно.

Бид хүүхдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь бүх анхаарлаа хандуулж, тархи оюуныг нь амрааж хөгжүүлэх төрөл бүрийн оюуны тоглоомоор тоглуулж, агаар салхинд гадаа гаргаж, хөдөлгөөнтэй эрүүл өсөж торних, нийгэмших, биеэ даах, бусадтай харьцаж сурахад нь тоглоом, ном, хөнгөн хэлбэрийн биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр дамжуулсан сургалтуудыг явуулна.

Хүүхдийг айж эмээх зүйлгүйгээр чөлөөтэй сэтгэн бодож, юмны учрыг олох асуулт тавихыг нь дэмжиж байнга урамшуулж ажиллана. Энэ нь хүүхдийн өөрийгөө нээх, айдасгүй, өөртөө итгэлтэй байх, өөрийгөө үнэлж сурах, өөрийгөө болон бусдыг хүндэлж бас амрааж сурах, чөлөөт цагаа зөв өнгөрүүлж сурах зэрэгт ихээхэн ач холбогдолтой. Мөн шатар даам, гадаад хэлний сургалтыг нэмэлт үнэ төлбөргүй явуулна.

Бид хүүхдийг хичээлээр хэт шахаж ядраахгүй зарчим баримталж ажиллах бөгөөд хүүхдийн хичээлийн хоцрогдлыг нөхөхгүй болно. Өнөөгийн стрестэй нийгэмд бага насны хүүхдийг хичээлээр хэт дарж олон цагаар цэвэр агаарт гаргахгүй өрөөнд хашиж байлгах нь эрүүл мэндэд нь хортойгоор барахгүй хувь хүн болж төлөвшихөд нь сөрөг нөлөөтэй тул зөв амрааж хичээл болон нийгмээс авч байгаа стресийг тайлах нь зайлшгүй хэрэгтэй.

Бидний хамтын ажиллагаа бие биеэ хүндэлсэн, харилцан сэтгэлээ нээсэн найрсаг харилцааг буй болгож чадна гэдэгт итгэлтэй байна.

Хаяг ба холбоо барих мэдээлэл


unprofessional-au